RQ Гамшигт нэрвэгдэгсдэд туслах иргэний төв.

この投稿文は次の言語で読めます: Chinese (Simplified), English, French, German, Japanese, Spanish, Korean, Portuguese, Brazil

2011 оны 3-р сарын 11-ны өдөр Японы зүүн эргийн газарт нутагт хүчтэй газар хөдлөлт болж, зүүн хойд хэсгийн бүс нутаг гамшигийн байдалд хүрсэн. Газар хөдлөлт болон Цүнамид 13,778 хүн нас барж, сураггүй байгаа хүний тоо 14,141-т хүрж, Япон үүсэж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн том хэмжээний хохирол амссан ба өнөөдөр ч гэсэн 15,000 хүн хорогдох байранд аргагүй эрхэнд амьдарч байна. Хорогдох байранд амьдарч буй бүх хүмүүст түр амьдрах орон гэр барьж дуусахад 2 жил шаардлагатай бөгөөд тэдгээр хүмүүст урт хугацааны дэмжлэг туслалцаа хэрэгтэй болоод байна.

 

1. Нүд хальтрам гамшгийн байдал
 

2. Цүнамид барилгын төмөр цутгамал эвдрэв. Галд өртсөн барилга

RQ Гамшигт нэрвэгдэгсдэд туслах иргэний төв.
Иргэдийн байгуулсан сайн дурын байгууллага.

 

RQ Гамшигт нэрвэгдэгсдэд туслах иргэний төв нь япон улсын байгалын сургууль, иргэдийн клуб, болон бусад хувь хүмүүс хамтран газар хөдлөлтийн дараахан байгуулсан сайн дурын байгууллага бөгөөд, 3-р сарын 17-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эд зүйлс цуглуулах, түгээх, түр зуурын хорогдох газар байрлуулах, гамшигт өртсөн газрыг цэвэрлэх, засан сэргээх, гамшигт нэрвэгдэгсэдийн аж амтдралд туслах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг олон үйл ажиллагааг өрнүүлж байна.

 

Гамшигт өртсөн бүс нутагт туслах ажиллагаанд, танхимын гадуурх боловсол, байгальтай танилцах үйл ажиллаагаанд оролцож байсан туршлага, ур чадвартай байгалийн сургуулийн гишүүдээр ахлуулсан олон тооны сайн дурынхан оролцож, албан ёсны тусламж хүрэх боломж муу байгаа бие даасан жижиг хэмжээний хорогдох газруудруу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. Мөн, япон улс даярх байгалын сургуулийн сүлжээгээр зөвхөн орон гэр төдийгүй “сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор гамшигт нэрвэгсэдийг хүлээн авах систем”-ийг засгийн газартай хамтран зохион байгуулж, урт хугацааны тусламжийн үйл ажиллагааг явуулж байна.

Бидний үйл ажиллагааны хүрээ.

Google Map дээр харах боломжтой 

View RQ үйл ажиллагааны хүрээ/ хүлээж авах байрыг харах
RQ үйл ажиллагааны хүрээ/ хүлээж авах байрыг харах

 

 

Мияги мужийн Номхон далайн Санрикү эргийн өмнөд 100 км бүс нутгийг хамарч байна. Эх газрын гүн дэх Томэй хотын хаагдсан сургуулийн байранд “RQ Тохокү төв” дээр байрлаж, эргийн дагуу 10 орчим сайн дурын үйл ажиллагааны төв байгуулан ажиллаж байна.
Рикүзэн Такадагаас хойш нийт 500 км үргэлжлэх Санрикү эргийн дагуу Тоно хотоос RQ-ын сайн дурын аврагч нар ажиллаж байна.
Мөн Японы өнцөг булан бүрээс сүлжээ байгуулж, орон даяар гамшигт нэрвэгдэсдийг хүлээн авч байна.

 

3. Гэр байшин, машин, хөлөг онгоцнууд урсаж, төмөр замыг дээр өргөгдсөн байдал
 

4. Энэ машины эзэн хаачсан бэ? 

5. Шинтогийн сүмд орхигдсон машин

Байгаль сургууль, RQ Гамшигт нэрвэгдэгсдэд туслах иргэний төв.

RQ Гамшигт нэрвэгдэгсдэд туслах иргэний төвтэй хамтарсан Байгаль сургууль нь, уулын ба загасчны тосгонд төвлөрч, “байгальтай хамт орших мэдлэг олж авах” зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт амьдарч байгаа хүмүүсээс тосгоны амьдралаас суралцаж, хот суурин бүс нутаг хамтран хөгжих гарцыг хайж байна

 

6. Хотын дунд хөлөг онгоц

7. Хэлэхэд хэцүү дүр зураг

8. Сургуулийн нийт108 сурагчидын 74 нь ам эрсдэж, сураггүй алга болсон Мияги мужийн Оокава бага сургууль

Гамшгаас сэргээх эхний үе шатанд, өндөр ур чадвар бүхий аврагч нар хэрэгтэй. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын хажуугаар амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж өгөх нь бие даан амьдрах чадвар өндөр сайн дурынхны үндсэн үүрэг юм. Байгаль сургууль болон орчны өндөр боловсролтой хүмүүс, тэрхүү ур чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд, гамшигт нэрвэгдсэн бүс нутагт амжилттай ажиллаж чадна. Бүс нутгийн орчиныг сайтар мэдэх, дасан зохицох өндөр ур чадвар бүхий хүмүүсээс бүрдсэн орчны сургуульд хэд хэдэн гадаадын улсуудтай хамтран “Гамшигт өртсөн үеийн хүмүүст туслах төв” болж байдаг.

9. Хамаатан садан, найз нөхдөө алдсан хүүхдийн сэтгэлд хэзээ ч арилшгүй толбо үлдээлээ

10. Мияги мужийн Исато маэ бага сургуулийн хашаанд цүнами орж ирсэн байдал

11. Сургуулийн барилгаас бусад нь цүнамид сүйрсэн Үтацү дүүрэг

Урт болон дунд хугацааны дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны утга учир нь энэхүү байгаль сургуулийг өндөрөөр үнэлэхийн хамт, гадны орны хүмүүст ч бишрэм сэтгэл төрүүлдэг Япон орны үзэсгэлэнт байгаль дунд амьдрах хүмүүст туслахсан гэсэн чин сэтгэл өвөрлөж явдаг явдал юм.

 

12.Нутгийн удирдалагаас RQ-д хандаж сургуулийн хашаан дахь эвдэрхий хэмхэрхийг зайлуулах хүсэлт гаргав.

13. Сургууль явах зам энд тэндгүй хогоор дүүрэв. Нутгийн шүтээн уул

14. Хүүхэд ч, том хүмүүс ч энэ бүхнйиг цэвэрлэхээс эхлээд ирээдүйг бүтээнэ

15. RQ-ын Тохокү бүсийн төвд тусламжын эд зүйлс цуглав

16. Гамшигт өртсөн бүсээс дайжсан хүмүүст нутгийн хүмүүс тусламжын гараа сунгав. RQ тусламжын бараа хүрэх боломжгүй бүсэд дэмжлэг үзүүлж байна

17. Гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэл санааны дэмжлэг ч чухал. Дүрвэгсдийн байранд ёга хийж байна

18. Хувь хүмүүсийн гэр доторх хогийг зайлуулж байгаа нь

19. Мияги мужийн Оокава дунд сургуулийн төгсөлтийн өдөр. Ёслол үйлдсэн биеийн тамирын танхим шаварт хутгалдав

20. Сайн дурынхан ирвэл буцаад сайхан болно.

21. Далайн загас, хясаа энд тэндгүй хөглөрөв

22. Үзэсгэлэнт далайн эрэгийн үзэмж ор мөргүй алга болов.

23. Гамшгийн цохилтыг оршин суугчид даахад хүнд бөгөөд, сайн дурынхны дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй

24. Дүрвэгсдийн байрны өдөр тутмын амьдралд хүүхдүүд идэвхтэй туслаж байна

25. Дүрвэгсдийн байранд амьдрах хүнд боловч хүүхдийн цовоо дуунаар том хүмүүс ч хүч чадал авч байна

Нэг өдөр ч гэсэн хурдан хүүхдүүд та нарыг Японы үзэсгэлэнт байгаль дунд дахин тоглохоор ирэхийн харахсан.

 

26. Хүүхдийн инээдийг дахин сонсохсон

 

RQ Гамшигт нэрвэгдэгсдэд туслах иргэний төв. Токёо дахь төв байр
TEL:+81-3-5834-7977 FAX:+81-3-5834-7972
Ш/Дугаар 116-0013 Токёо-То, Аракава-кү, Ниши-ниппори 5-38-5
NPO Хоожин Нихон Экоцүүризм сентэр
RQ Гамшигт нэрвэгдэгсдэд туслах иргэний төв.
TEL: +81-3-5834-7977 FAX:+81-3-5834-7972

 

Copyright © 2011 RQ Citizens Disaster Relief Network Japan

 

このエントリーをはてなブックマークに追加
Post to Google Buzz